minii bichwervvd : Тэнгэрийн цэцэг

Тэнгэрийн цэцэг

Тиймээ энэ бол Вансэмбэрүү цэцэг. Монголд ургадаг хамгийн үзэсгэлэнтэй цэцэг бол Вансэмбэрүү цэцэг мөн билээ. Мэдээж монгол орны маань хамгийн үзэсгэлэнтэй энэхүү цэцгийг шүлэглэж, магтаж, дуулсан хүмүүс нилээд байдгыг та бүхэн мэдэх байх. Тухайлбал: МУГЖ Алтанцэцэг, түүний дуулсан Вансэмбэрүү хэмээх дуу нь хөг аялгуу нь цогцолсон хэн ч сонссон хүний сэтгэлийн утсыг хөндсөн, ижий аав, эх орныг бодогдуулам тийм л уран яруу, тансаг дуу болсныг хэн хүнгүй мэдэх билээ. Үүнээс гадна МУГЖ Батсүх, дуучин Дуламсүрэн хэмээх алдартай дуучид Вансэмбэрүү хэмээх дуу дуулсан нь олны саашаалд хүрсэн тийм л сайхан уран бүтээл болсон байдаг. Тэгвэл та бүхэнд хүн бүхний сэтгэлд тодхон байдаг Вансэмбэрүү цэцэгийн талаар бяцхан танилцуулахыг зорьлоо. Вансэмбэрүү хэмээх энэ сайхан цэцэг далайн түвшнээс 3000 м-ээс өндөрт ургадаг. Вансэмбэрүү цэцэг нь Монгол орны Хангай, Алтай, Хөвсгөл, Хэнтий уулсын таг, чийглэг асганд хосоороо ургадаг ургамал билээ.

Монголын улаан номд орсон дархан цаазат ургамал юм. Энэхүү цэцэг нь маш үзэсгэлтэй цэцэг бөгөөд хэн хүн харсан хүслээ шивнэмээр мэт хүндэтгэл энэ цэцэгт оршдог юм. Гадна талаасаа харахад бүдүүн иштэй, захаараа олон хүрц шүдлэгтэй, гонзгойвтор, навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн, хүрэн өнгийн баг цэцэгтэй байдаг. Харин энэ цэцэг маань 15 см-ээс 1 метр хүртэл өндөр урагдаг ийм онцлогтой юм. Найрлагандаа алкалиод, флавонойд, салонин, кутарин, зүрхний глюкозид агуулдаг билээ. Монголчууд эрт дээр үеэс Вансэмбэрүү цэцэгийг Тэнгэрийн задын цэцэг хэмээн хүндэтгэн нэрлэдэг. Сонирхуулахад бүрэн судлагдаж амжаагүй ховор ургамал хэмээн эрдэмтэд үздэг юм билээ. Монголд банздо, нөмрөгт банздоо, байгалийн банздо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг. Банздо нь Гималай, түүний ойролцоох Төв Азийн уулнаас гаралтай хэмээн үздэг

Харин Монголын улаан номонд дархан цаазат ургамалаар багтсан энэ ургамал үнэхээр бүрэн хамгаалагдаж чадаж байна уу? Харин үүний талаар тодрууллаа. Манай орны ихэнх нутагт дэлхийд нэн ховордоод байгаа эмийн ургамал ургадаг. Нийт 130 гаруй овгийн 660 гаруй төрлийн 300 орчим нэн ховордоод буй зах зээлд өндөр үнээр борлогддог эмийн ургамал байгааг эрдэмтэд тогтоосон. Гэтэл сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар ховордсон эмийн ургамлыг түүх иргэд олшроод байна. Дам дам сүлжээ болсон гэж ойлгож болох юм. Засгийн газраас 1995 онд нэн ховордоод байгаа ургамлыг хамгаалах хууль баталж байсан. Гэтэл одог хүртэл хууль цаасан дээр л бичээстэй хэвээр хадгалагдаж байгаа нь харамсмаар. Өдийг хүртэл хэрэгжихгүй байгаа нь эмэгнэлтэй юм. Учир нь ховор ургамлыг бүртгэж хяналт тавьдаг байгууллага байдаггүй. Харийнхан үүнийг овжин ашиглаж дэлхий нийтэд эрэлт хэрэгцээтэй байгаа ургамал тэдний хувьд мөнгө олох өгөаш болж байгаа нь үндэслэлтэй үнэн юм.

Мэдээж энэ ховор ургамалд Вансэмбэрүү буюу Тэнгэрийн цэцэг орж байгаа билээ. Вансэмбэрүү цэцэгээс гадна 16 аймгийн нутаг дэвсгэрт ургадаг ба Хөвсгөлийн тайга, ховор ургамлаар баялаг. Алтан хундага, Ганцэцэг, Алтанзул, Цөлийн аргамжинцэцэг, Навчин багалзуур гэх мэт олон ургамал орж байгаа юм. Нэн ховордоод байгаа байгаль хамгаалах чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг ургамал судлаач Н.Жанчивдорж хэлж байлаа. Түүний ховор ургамал судалж явахад эгэл годил хэмээх ховордсон өвсийг нутгийн иргэд гадаадын иргэдэд борлуулах гэж машины тэвшээр дүүрэн ачиж явсан иргэдтэй таарсан аж. Мөн Вансэмбэрүү цэцгийг үндэстэй нь огтолж аваад явж байсан нь үнэхээр харуусалтай санагдаж байсан хэмээн хэлж нэгэн хэвлэлд ярьсан байлаа. Үүнээс дүгнэхэд хөдөө орон нутагт ховор ургамал түүж байгаад хянах хяналт байхгүй нь ажиглагдаж байна. Ийнхүү ховор ургамал болох Вансэмбэрүү цэцгийг дархан цаазат хэмээн өргөмжилчөөд хамгаалалтанд оруулсан ч юм байхгүй, хамгаалсан ч юм байхгүй харийнхны хэтэвчийг зузаатгах нэг арга хэрэглүүр болж устаж, үгүй болж байгаа дүр зураг үзэгдэх юм. Вансэмбэрүү ч гэлгүй монголд ургадаг ховор ургамлаа хил дамнуулан арилжуулж хөдөөний иргэдээр эх орныхоо газар хөршийг сэндийчүүлээд харийн иргэдийн хэтэвчийг зузаатгасаар байх гэжүү? Үүний талаар Гаалын хяналтын газрынхаа нэг анхааралдаа авахгүй бол болохоо байлаа шүү нөхдүүдээ. 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Зочин

27

Зочин

71

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)